“ВАНСЭМБЭРҮҮ - 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, “ШИЛДЭГ БҮТЭЭЛ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Найзууддаа түгээх

Санаачлагч: УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа

Зохион байгуулагч: “Митчелл” сан, “Ирээдүй-Хөгжлийн шийдэл” НҮТББ

Хугацаа: 2017 оны 11 дугаар сарын 17-18-нд

Байршил: MNB EVENT HALL

Нэг. Зорилго, зорилт

Зорилго: Инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих

Зорилт:

  • Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах
  • Бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх
  • Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг эх орныхоо бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэх хандлагыг нэмэгдүүлэх
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ санааг дэмжин үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг нэмэгдүүлэх
  • Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг урамшуулан гадны зах зээлтэй холбох

Хоёр: Үзэсгэлэнгийн хамрах хүрээ:

Үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн (18-аас дээш насны), аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.

Гурав: Үзэсгэлэнгийн хугацаа

2018 оны 11-р сарын 17-18-ний өдрүүдийн 11:00-20:00 цагийн хооронд 

Дөрөв: Бүртгэл

Оролцогчид 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 08-ны өдөр
хүртэл http://vansemberuu-expo.mn/ хаягаар бүртгүүлнэ.

Тав: Оролцогчдод тавигдах шаардлага

  • Үндэсний үйлдвэрлэгч байх.
  • Оролцогчид дараах төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байх шаардлагатай. Үүнд: хувцас загвар, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, гэр ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс, бичиг хэрэг.
  • Оролцогчид үзэсгэлэн болон уралдааны журмын дагуу оролцоно. 

Жич: “ВАНСЭМБЭРҮҮ-2018” үзэсгэлэнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд үнэ төлбөргүй явагдана. Бүтээгдэхүүний хаягжилт, сурталчилгааны материал, бараа бүтээгдэхүүний бүрэн, бүтэн байдлыг оролцогч иргэд, байгууллагууд өөрсдөө хариуцана.

Утас: 88098251, 90809886, 99990495

http://vansemberuu-expo.mn/

Vansemberuu Expo /Facebook page/