Тайлан

Найзууддаа түгээх

“ВАНСЭМБЭРҮҮ-2016” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЙЛАН

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, сурталчлах, экспортонд зуучлах, таниулах зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын санаачилгаар “Вансэмбэрүү-2016” үзэсгэлэн худалдааг 2016 оны 09 дүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн Төмөр замын Барс захын хойд цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт “Митчелл сан”, “Ирээдүй хөгжлийн шийдэл” НҮТББ хамтран амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэн худалдаанд “БМ гутал” ХХК, “Ньюгалакси” ХХК, Т.Уртнасан, “Т.Ёндонжамц, “Ээлтэй ертөнц” ТББ, “Бүрэнсүх” ХХК, Заан шүр” ХХК, ГЭГМТ ХХК, Д.Долгормаа, “Тунажигүүр” ХХК, “Дрийм шөүс Мөнх” ХХК, “Морьт хас” ХХК, “Хас гутал” ХХК, “Шандаст хүлгийн гоёо” ХХК, “Билгүүн жин хөнжил” ХХК, “Шинэ сүлжээ кашимер” ХХК, “Ундрах урлан” ХХК, “SRB” ХХК, “Монгол эсгий эдлэл” ХХК, А.Чимгээ, “Хос бэхи” ХХК, “Хазаар хийц” ХХК, “Монгол соёл сувинер” ХХК, Сийлэнгоо, “Асилмура” ХХК, “Тод оймс” ХХК, “Ланз Брэнд” гэсэн 28 байгууллага, хувь хүмүүс өөр өөрийн үйлдвэрлэн боловсруулдаг бүтээлүүдээрээ оролцсон.

Үзэсгэлэн худалдааны нээлтэнд УИХ-н гишүүн Д.Лүндээжанцан, Итали улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Андрэ Дэ Филиппэ гэр бүлийн хамт, УИХ-ын гишүүн асан, гавъат тээвэрчин Р.Раш, Франц улсын Архитекторын компаний захирал, архитекторч Марин Рос тэргүүтэй төлөөлөгчид урилгаар хүрэлцэн ирж оролцсон. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоор 150 орчим иргэд хуран цугларсан.

Үзэсгэлэн худалдааны үеэр “Шинэ санаа-Шилдэг бүтээл” уралдааныг зохион байгуулсан бөгөөд уралдаанд 26 байгууллага, хувь хүмүүсийн 100 орчим шилдэг бүтээлүүдээ ирүүлсэн. Шилдэг бүтээлээр “Хас гутал” ХХК-ны гутал, “SRB” ХХК-ны цүнх шалгарч шалгарсан бүтээлийг урласан хоёр үндэсний үйлдвэрлэгч Итали улсад бизнесээ өргжүүлэх боломж судлах аялалын эрхээр шагнагдлаа.

Үзэсгэлэн худалдааг сурвалжлахаар NTV, TV5, UBS, World TV, Засгийн газрын мэдээ, Монголын үнэн сонин, mass.mn, unen.mn гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд ирсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэсгэлэн худалдаа, оролцогчдын талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж дэмжлэг үзүүлсэн.

Энэхүү үзэсгэлэн худалдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд дараагийн үзэсгэлэн худалдааг 2017 оны намар дахин зохион байгуулах зорилт тавьлаа. 

“ВАНСЭМБЭРҮҮ-2017” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЙЛАН

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын санаачилгаар шинэ санаа, инновацийг нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, экспортыг дэмжих зорилго бүхий “Вансэмбэрүү” үзэсгэлэнг хоёр дахь жилээ буюу 2017 оны 10-р сарын 14-15-ны өдрүүдэд БГД-т байрлах УБТЗ-ын үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулсан юм.

Үзэсгэлэнд оролцогчдийн тоо өмнөх жилээсээ 2 дахин их буюу 48 үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон юм. Уламжлал ёсоор “Шинэ санаа-Шилдэг бүтээгдэхүүн”-ий уралдааныг зарлан 5 төрлөөр шалгаруулсан бөгөөд хамтран ажиллагч байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаар шагнасан юм. Үүнд:

  1. 2017 оны “Шилдэг бүтээл”-ээр "Spirit of Nature" ХХК-ийн органик арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч, Япон улс руу бизнесийн туршлага судлах аялалын эрх, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, хууль зүйн зөвөлгөө авах эрх, цом, өргөмжлөлөөр шагнуулсан.
  2. “Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр иргэн Батцэнгэлийн гэр ахуйн модон эдлэлүүд сонгогдож,  Mass ТВ-ийн “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгт оролцох эрх, оюуны өмч, хуулийн асуудлаар зөвлөгөө авах эрх, IT-ийн сургалтын эрхээр тус тус шагнууллаа. 
  3. Нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас "Шилдэг залуу үйлдвэрлэгч төрөлд иргэн Ганхараагийн тойгны шөлтэй банны бөмбөлөг, АДӨЗ ХХК-ийн хонины сүүлтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч тус бүр монгол, англи хэл дээр веб хуудас хийлгэх эрхээр шагнууллаа.
  4. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас "Инноваци шингэсэн бүтээгдэхүүн төрөлд  өнгөнсарын "Ямх охин" нэртэй эсгий ном шалгарч тун удахгүй нээгдэх инновацийн төвд 6 сар үйлчлүүлэх эрхээр шагнууллаа.
  5. Нийслэлийн Соёл, урлагийн газраас "Үндэсний өв уламжлал шингээсэн бүтээгдэхүүн" төрөлд "Талын эзэн" ХХК-ийн "Наад" брэнд шалгарч 1 сая төгрөг хүртэлх бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхийн эзэд боллоо.

УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү-2017” үзэсгэлэнгийн нийт оролцогчдоо Төрийн ордонд хүлээн авч уулзан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь 2017 оны үзэсгэлэнгийн нэгэн онцлог нь байлаа. Тус уулзалт 2017 оны 10-р сарын 12-нд болсон бөгөөд уулзалтын үеэр бараа бүтээгдэхүүнээ экспортлох, зах зээлээ өргөжүүлэхэд анхаарах асуудлаар Гадаад Харилцааны Яамны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баярцэнгэл, мөн Монгол Улсаас Япон Улс руу зөгийн бал экспортлогч, хатагтай Ибикүро Томоко нар өөрийн туршлагаа хуваалцан санал солилцсон юм.

Цаашид энэхүү үзэсгэлэнгээ жил бүр уламжлал болгон зохион байгуулахаас гадна цар хүрээг нь өргөжүүлж үндэсний үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг үзүүлдэг, тэдний жил бүр хүсэн хүлээдэг томоохон экспо болгохоор зорьж байна.